Алсын хараа: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлж цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, нүүдлийн соёл, ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Эрхэм зорилго: Нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ.