Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

1. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал” хөтөлбөр, УИХ, Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын шийдвэрээр батлагдсан байгаль орчны чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр”-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Энэ ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
2. Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, үүний дотор ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, халгүй хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах. 
3. Ой, ус, ургамал, ан зэрэг байгалийн нөөц баялгийн талаархи мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн, холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх. 
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцах. Бодлого, стратеги, төсөл, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх удирдамж, зөвлөмжөөр хангах.
5. Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон зохих материаллаг бааз бүхий мод ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц суулгац ургуулах мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах.
6. Усны чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг зохион байгуулан мэргэжлийн ажлын багуудыг бий болгох.
7. Байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар байнга хангаж, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, боловсон хүчнийг сонгох, шагнаж урамшуулах талаар санал оруулах.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА