Тус аймгийн Байгаль орчныг хамгаалах газрыг 1988 онд Ус цаг уурын товчоо, ойн ангийн аж ахуйг нэгтгэн байгуулж, газрын даргаар Д. Мөнхжаргал, ерөнхий инженер Ц. Бямбаа нарыг томилжээ. 1988 он хүртэл байгаль орчныг хамгаалах арга хэмжээг олон нийтийн байгууллага, яамдын салбарын чанартай ажил эрэхлсэн улсын байцаагчид хариуцан гүйцэтгэж байсан.
1989 оны 01-р сарын 23-ны 13-р тушаалаар даргаар нь Ц. Шагдар, ерөнхий инженер Ц. Бямбаа нарыг томилсон. 1992 онд аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хэлтэс болгосон байна.1993 оноос аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хэлтэсгүй зохион байгуулалтанд орсноор Тамгын газарт Улсын ахлах байцаагч ажиллаж байгаад 1996 онд Засгийн газрын 264-р тогтоол гарч Мэргэжлийн хяналтын албанд Байгаль орчны хяналт, Тамгын газрын СЭЗҮХэлтэс Байгаль орчны бодлогын асуудал төвлөрч байгаад 2000 онд Засгийн газрын 181-р тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Байгаль орчны алба байгуулагдан даргаар нь Т. Базардар томилогджээ.
Засгийн газрын 2002 оны 162-р тогтоолын дагуу улсын байцаагчдыг Мэргэжлийн хяналтын газарт, газар хариуцсан мэргэжилтэнг Газрын албанд шилжүүлж 2003 оны 2-р сараас бие даан зохион байгуулаглаж даргаар нь Х. Цэнд-Аюуш томилогдсон. Засгийн газрын 2009 оны 67-р тогтоолын дагуу бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орж Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон өөрчлөгдөж даргаар нь Ж. Базарваань, Засгийн газрын 2013 оны 146-р тогтоолын дагуу бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орж Байгаль орчны газар, Засгийн газрын 2015 оны 08-р тогтоолын дагуу бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орж Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон өөрчлөгдөж 2012 оны 01 сараас даргаар нь Н.Гантулга томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Түүхэн товчоо

сэтгэгдэл

14 ХОНОГИЙН ӨМНӨ ТАЛБАЙН СУРГАЛТААР ХҮҮХДҮҮДИЙН ТАРЬСАН МӨЧИР ИЙНХҮҮ УРГАЖ БАЙНА
- 37
- 0
- 2023-05-21

ЗАМ ДАГУУ МОДНЫ УСАЛГААГ НЭГДСЭН БАЙДЛААР ХИЙНЭ
- 11
- 0
- 2023-05-21

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ БАЙНА
- 21
- 0
- 2023-05-21
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
- 19
- 0
- 2023-05-15

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
- 19
- 0
- 2023-05-15
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ИХ УНШЛАГА" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 26
- 0
- 2023-05-15
ТАЛБАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 20
- 0
- 2023-05-15
ЗАМ ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХАШААГ ШИНЭЧИЛЖ БАЙНА
- 18
- 0
- 2023-05-15

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗАХИРАМЖ ГАРЛАА
- 38
- 0
- 2023-04-26
МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
- 40
- 0
- 2023-04-26
САЙТЫН ХАНДАЛТ
Өнөөдөр: | 408861 |
Энэ долоо хоногт | 408861 |
Энэ сард | 408861 |
Нийт хандалт: | 408861 |
Таны IP: | 3.227.251.94 |