Мэндчилгээ

Манай байгууллагын вэб хуудсаар зочилж байгаа та бүхэнд Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Манай говь нутагт сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт хурдацтайгаар явагдах, байгалийн нөөц, баялагийн хомсдолд орж экологийн тэнцвэрт байдал алдагдаж хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсаар байна.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд байгаль орчин, аялал жуулчлалын талаар тусгагдсан зорилт арга хэмжээг зохион байгуулан ажилласаар байна. Гадаргын усны урсацыг нэмэгдүүлэх, хамгаалах, ойн зурвас байгуулах, эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх, иргэдийн байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхээр зорилт тавин ажилласнаар аймгийн Ногоон-хөгжил Дундговь дэд хөтөлбөр, Ашигт малтмалын талаар аймгаас баримтлах бодлого, Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө зэрэг томоохон баримт бичгийг АИТХурлаараа батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 2,2 хувиар өсч буюу 30%-д хүрсэн, гадаргын усны эхийн хамгаалалтын бүс тогтоох, булаг, шандны эхийг хамгаалах, идлэг шонхор шувууны 750 ширхэг хиймэл үүр байгуулах,ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хог хаягдлын талбайг багасгах зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр зохион байгуулаад байна.
Эх дэлхий, эх орон минь бидний гэр орон бөгөөд уух ус, амьсгалах агаараа зохистой хэмжээнд нь ашиглаж, хамгаалж үр хойчдоо өвлүүлэн үлдээх явдал чухал юм.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА